ЦОМБО КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Цомбо ХХК нь 1996 онд байгуулагдсан бөгөөд 29 жилийн турш эм, эмнэлгийн хэрэгсэл импортлон ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын эм зүйн салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид Европын холбоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар, аюулгүй байдлын өндөр стандарт бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, үндэсний зохицуулалт, бодлогыг дэмжин ажилладаг. Одоогийн байдлаар 20 гаруй улсаас бүтээгдэхүүн импортолж, улс орон даяар эмнэлэг, эмийн сангуудад тендер болон тендерийн бус гэрээгээр найдвартай, жигд, хүртээмжтэй ханган нийлүүлж байна. 2013 оноос хойш хими эмчилгээний эм, тарилгыг улсын хэмжээнд тасралтгүй, хугацаанд нь нийлүүлж байгаа бөгөөд энэ нь манай компанийн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг илтгэнэ. Мөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2016 онд GMP стандартыг хангасан “Энхийн Шүүдэр” дуслын шингэний үйлдвэр, 2021 онд “Мон Тариур” нэг удаагийн тариурын үйлдвэрт хөрөнгө оруулан, хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Түүхэн замнал
Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлон ханган нийлүүлэх чиглэлээр байгуулагдсан.
Монгол улсад анх удаа GMP стандартын шаардлага хангасан тун шилтэй тарилгын эмийн үйлдвэрийг үүсгэн байгуулсан.
Монгол улсын хэмжээнд 5мл,10мл -ийн шугамыг нэвтрүүлсэн анхны үйлдвэр болсон бөгөөд Монгол улсын GMP стандартын шаардлага хангасан 5 дах эмийн үйлдвэр болов.
Улсын хэмжээн хавдрын эсрэг хими эмчилгээний эм, тариаг импортлон ханган нийлүүлэх болсон.
GMP стандартын шаардлага хангасан ЭНХИЙН ШҮҮДЭР дуслын шингэний үйлдвэрт хөрөнгө оруулж хамтарсан төсөл хэрэгжүүлэв.
МОН ТАРИУР нэг удаагийн тариурын үйлдвэрт хөрөнгө оруулж хамтарсан төсөл хэрэгжүүлэв.
Цомбо ХХК-ний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Р.Мөнхцэцэг Монгол улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” болов.