Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
“Цомбо” ХХК-тай хамтран ажилладаг байгууллагууд болон хэрэглэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
“Цомбо” ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ нь мэргэжлийн чадварлаг баг, эм зүйч, эмч, бусад ажилтнуудын маань маш их хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэл төдийгүй үйлчлүүлэгч байгууллагууд, хэрэглэгч бүрийн итгэл, дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна.
Бид дэлхийд тэргүүлэгч үйлдвэрүүдээс эм, эмнэлгийн хэрэгсэл импортлон чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн Монгол улсын хэмжээнд эмнэлэг, эмийн сангуудад чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй, жигд хүртээмжтэй нийлүүлэн эрүүл мэндийн үйлчилгээг түгээж байна.
Эм хангамжийн салбарт 29 жилийн турш бид бүхэнд итгэл найдвар хүлээлгэн үйлчлүүлж буй нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлж эрүүл энхийг хүсье.
“Цомбо” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” эм зүйн ухааны доктор, дэд профессор Р.Мөнхцэцэг
Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гадаад, дотоодын найдвартай эмийн компаниудтай хамтран ажиллаж, өндөр чанартай эмийг тасралтгүй нийлүүлэн, эмийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.
Манай байгууллагын үнэт зүйлс нь байгууллагын үйл ажиллагааны суурь зарчим, үнэт хандлага, хэрэглэгч болон нийгэмд өгч буй амлалт юм.