• Building 51, 3rd khoroo, Juulchin st, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia 

"ЭМ ЗҮЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГА, СУРГАМЖ ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА" Эрдэм шинжилгээний бага хурал

Эм зүйн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 100 жил, Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо байгуулагдсаны 30 жилийн ойг угтсан "ЭМ ЗҮЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГА, СУРГАМЖ ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА" Эрдэм шинжилгээний бага хурал Эрүүл Мэндийн Яаманд зохион байгуулагдлаа. Тус Эрдэм шинжилгээний бага хуралд "ЦОМБО"ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр  хамтарч ажилласан бөгөөд салбарын хөгжлийн түүх, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, эрх зүйн орчны шинэчлэл, хөгжлийн бодлогын чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.