• Building 51, 3rd khoroo, Juulchin st, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia 

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 68” Эм зүйн салбар хуралдаан

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 68” Эм зүйн салбар хуралдаан 2025 оны 04 сарын 03-ны өдөр төв байрны 140 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. ЦОМБО ХХК-нь “Эрдмийн чуулган 68” Эм зүйн салбар хуралдааны ивээн тэтгэгчээр оролцов. Хуралдаанд АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж эрдэмтэн, эмч, эм зүйч, судлаачдад эрдмийн баярын 68 дахь удаагийн үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.

“Эрдмийн чуулган-68” Эм зүйн салбар хуралдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор, Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар “Эм зүйн шинжлэх ухаан ба инноваци” сэдэвт илтгэлээр, Цомбо ХХК-ийн борлуулалт маркетингийн менежер Б.Ерболат “Үндэсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулагч Цомбо ХХК-30 жил” сэдэвт илтгэлээр, БНХАУ-ын Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн багш, Химийн ухааны доктор Qi Bu Ri “Study on the active components of Eerdun Wurile and their effects on microglia gene expression” сэдэвт илтгэлээр зочин илтгэлээр оролцлоо.

Хурлын даргаар ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва, ЭЗУ-ны доктор, профессор Д.Энхжаргал, ЭЗУ-ны доктор, профессор С.Пүрэвсүрэн, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат нар ажиллаа.