Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр
2006 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй хавдар судлаач эмч нарын 19 дэх удаагийн эрдмийн чуулган 2025 оны 10-р сарын 16 Хавдар Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд, 10-р сарын 17-ны өдөо Новотел зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд, энэ салбарт хамтран ажилладаг төрийн, олон улсын, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд цугларч, тухайн жилдээ хийсэн судалгааны бүтээлээ танилцуулан шилдэгүүдээ тодруулдаг, оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологийн талаар мэдээлэл, туршлагаа хуваалцдаг энэхүү хуралд энэ жил хот, хөдөөгийн 250 орчим эмч, мэргэжилтэн оролцжээ. Уг арга хэмжээнд ЦОМБО ХХК нь ивээн тэтгэгчээр оролцож хуралд оролцсон нийт эмч нарт Фентадур наалтын брошур тарааж мөн мэдээлэл хүргэв.