Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн нь эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ технологи, инноваци, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга аргачлал, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, сурталчлан таниулах, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОРИЛГО
“MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO” нь эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах шинэ технологи, бүтээгдэхүүн, шийдлүүдийг олон нийт болон мэргэжлийн хүрээнд танилцуулахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, эмнэлгийн байгууллага болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал талбар болдог.
Мөн үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч болон хэрэглэгчдийн хооронд мэдээлэл, туршлага солилцох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд таниулах, гадаадын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Тус үзэсгэлэнд ЦОМБО ХХК эм, эмнэлгийн хэрэгслийн чиглэлээр үйл ажиллагаагаа танилцуулж, өвдөлтийн менежментийн орчин үеийн шийдэл болох Фентадур (Fentadur) фентанил агуулсан трансдермал наалт бүтээгдэхүүнээрээ онцлон оролцлоо.
ФЕНТАДУР наалт нь өвдөлтийн менежментэд зориулсан орчин үеийн шийдэл бөгөөд трансдермал эмчилгээний дэвшилтэт хэлбэр бүхий энэхүү бүтээгдэхүүнийг архаг болон хүчтэй өвдөлтийн үед эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Энэхүү үзэсгэлэн нь эрүүл мэндийн салбарын байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, ханган нийлүүлэгчид болон олон улсын түншүүдтэй туршлага, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үнэ цэнтэй боломж боллоо.
ЦОМБО ХХК
Чанартай эм – Найдвартай ханган нийлүүлэлт – Эрүүл мэндийн төлөө
📞 8511-4445 | 8511-3338