• Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны гудамж, 51-р байр

“Хамтдаа хөгжсөн 65 жил УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ИННОВАЦИ, ХАМТЫН ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Хамтдаа хөгжсөн 65 жил УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ИННОВАЦИ, ХАМТЫН ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

ЦОМБО ХХК нь Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн хөгжсөний 65 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Хамтдаа хөгжсөн 65 жил УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ИННОВАЦИ, ХАМТЫН ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын "Хүрэл ивээн тэтгэгчээр" оролцлоо.

Тус хурлын үеэр ЦОМБО ХХК-ийн импортлон, ханган нийлүүлдэг Фентадур® эмийн танилцуулгыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргэж, эмийн онцлог, хэрэглээний талаарх мэдээллийг танилцууллаа.

Хавдар судлалын салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний хурлыг өндөр түвшинд зохион байгуулах үйлсэд хамтран ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсандаа ЦОМБО ХХК-ийн хамт олон туйлын баяртай байна.

Цаашид ч хавдар судлалын салбарын хөгжил, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжин, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.